П.Орхон мөнгөн медаль хүртэв
Казахстаны Астана хотод чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа. Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жингийн аваргын төлөө гавьяат тамирчин, дэлхийн болон Ази тивийн аварга П.Орхон "Токио-2020" олимпын мөнгө, дэлхийн аваргын хоёр алт, нэг хүрэл медальт, Кыргызстаны А.Тыныбековатай хүч үзэн, 5:9-өөр ялагдлаа. П.Орхон тивдээ хоёр дахиа үзүүрлэж буй бол кыргыз бүсгүй тав дахиа түрүүлжээ. Тэрээр өмнө нь 2016, 2017, 2019, 2021 онд аваргалсан аж.
Манай бүсгүйчүүдээс ОУХМ Ч.Оюунтуяа (55 кг) мөнгө, гавьяат тамирчин, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Б.Болортуяа (53 кг), ОУХМ Э.Даваанасан (72 кг) нар хүрэл медаль хүртсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ