П.Орхон аваргын төлөө барилдана

                  Казахстаны Астана хотноо чөлөөт болон сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж буй. Эмэгтэйчүүдийн 62 кг-д гавьяат тамирчин, "Парис-2017" дэлхийн аварга П.Орхон урамтай сайхан барилдаж, аваргын төлөө шалгарав. Эхлээд Энэтхэгийн Сонам Сонамыг 5 минут 31 секундэд цэвэр ялсан тэрээр хагас шигшээд дэлхийн аваргын хүрэл медальт, БНХАУ-ын Луо Шяо Жюаныг 7:3-аар хожлоо. Аваргын төлөөх өрсөлдөгч нь "Токио-2020" олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, Кыргызстаны А.Тыныбекова.              
             П.Орхон тивийн аваргын төлөө гурав дахиа өрсөлдөх гэж байгаа нь энэ ба 2014 онд 55 кг-д үзүүрлэж, 2018 онд 62 кг-д түрүүлсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ