Л.Гүндалайн эхнэрийн “Ард түмнээ хайрлая“ нам нэрээ “Ард түмний хүч“ нам болгож өөрчлүүлэхээр УДШ-д ханджээ

Ард түмнээ хайрлая нам нэрээ солиулахаар Улсын Дээд шүүхэд ханджээ. Тодруулбал, Ард түмнээ хайрлая нам /АТХН/-ын дарга Л.Аззаяагаас Улсын дээд шүүхэд 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр өргөдөл ирүүлжээ. Уг өргөдөл нь "Ард түмнээ хайрлая намын хоёрдугаар Их чуулганаар намын оноосон нэрээ Ард түмний хүч нам болгон өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх" агуулгатай байгаа аж. Дашрамд дурьдахад, өмнө эл намын даргаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай ажиллаж байсан бөгөөд одоогийн даргаар түүний эхнэр Л.Аззаяа ажилладаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ