Жүдоч охид алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ

Казахстан улсын нийслэл Алматы хотод зохиогдож байгаа өсвөр үе,залуучуудын Азийн нээлттэй тэмцээний эхний өдөр буюу өчигдөр Монголын охид алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, мөн хоёр шагналт 5-р байр эзэлсэн амжилт үзүүлжээ.

Тухайлбал, 44кг-ын жинд “Женко” клубын Э.Тэмүгэн хүрэл

48кг-ын жинд “Женко” клубын Ж.Анударь алт

52кг-ын жинд Гүрү дожо Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртсэн бол,

44кг-ын жинд “Женко” клубын О.Нандин-Эрдэнэ шагналт 5-р байр

48кг-ын жинд “Тэмүүжин” клубын Б.Урангоо шагналт 5-р байр эзэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ