БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ Япон сунгалаа

     Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээгээ Япон улс хоёр жилээр сунгасан тухай NHK телевиз мэдээлэв. Хориг арга хэмжээний хүрээнд Умард Солонгосын усан онгоцууд Японы далайн боомтуудыг ашиглахыг хориглож, тус улстай экспорт, импортын аливаа харилцааг хориглосон заалт хэвээр байгааг уг телевиз онцоллоо. Хойд Солонгос Япон тэнгис рүү олонтаа пуужин харвасан тул ийн шийдвэрлэжээ.                    
       1970-80-аад онд БНАСАУ-ын тагнуулын алба хулгайлагдсан япончуудыг суллах ажилд ахиц дэвшил гараагүйн улмаас хориг арга хэмжээ авсан аж. Хориг арга хэмжээ 2023 оны дөрөвдүгээр сарын 13-нд дуусах ёстой байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ