Ц.Даваасүрэн: Гэр хорооллын дахин төлөвлөлтөд 82 мянган айлын орон сууц барина
Төв банк ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Засгийн газраас жилдээ 500 тэрбум орчим төгрөгийг ипотекийн зээлд гаргахаар төлөвлөж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ойрын таван жилдээ 82 мянган айлын орон сууцыг барих төлөвлөгөөтэй байна. Энэ хүрээнд ипотекийн зээл олгоно.
Учир нь 2009 онд эдийн засгийн уналт болоход нөлөөлсөн зүйл нь 40 мянган айлын орон сууц, 2015-2016 онд валютын ханш 1245-2000 гарахад нөлөөлсөн зүйл нь Монгол банкнаас хэрэгжүүлсэн 3 их наяд байв. Тийм учраас ипотекийн зээлийг эдийн засгийн чадавхтай уялдуулж явуулах ёстой.
Улаанбаатараас гадагшаа буюу Орон нутаг руу чиглэх иргэд хөнгөлөлттэй ипотекийн зээлд хамрагдах боломжтой" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ