Д.Трамп шүүх хурлын өмнө Нью-Йоркт очлоо

      АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп өөрийг нь буруутгаж буй шүүх хурлын өмнөхөн Манхэттен дэх тэнгэр баганадсан Trump Tower-тээ очжээ. Тэрээр эзэмшлийнх нь Мар-а-Лаго байрладаг Флорида мужийн Ла Гуардиа нисэх онгоцны буудлаас Нью-Йорк руу ниссэн аж.                            
       Амгалан тайван буй Trump Tower-ийн эргэн тойронд төмөр хашаа босгон, ойр хавьд нь цагдаагийн нэмэлт хүч жижүүрлэн ажиллаж байна. Бас сэтгүүлчид, дэмжигчид нь бий гэнэ.         Өмнө нь ерөнхийлөгч асныг яллах дүгнэлттэй холбогдуулан дэмжигчид нь эсэргүүцлийн жагсаалд бэлтгэж байгааг мэдээлсэн юм. Д.Трамп өнөөдөр буюу энэ сарын 4-ний мягмар гарагт Нью-Йоркт шүүх хуралд оролцохоо мэдэгдээд "Би мягмар гаргийн өглөө шүүх рүү явна. Итгэнэ үү, байна уу өөрсдөө мэд. АНУ ийм байх ёсгүй" хэмээн онцолжээ.             Цагаан ордны тэргүүн асанг сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийн дүрмийг зөрчсөн гэж буруутгаж магадгүй. Учир нь мөрдөн байцаагчдын мэдээлснээр 2016 онд Д.Трамп нууц амраг болох порно од Сторми Дэниелс (жинхэнэ нэр нь Стефани Клиффордс)-т өмгөөлөгчөөрөө дамжуулж 130 мянган ам.доллар өгсөн агаад уг мөнгийг сонгуулийн кампанит ажлын сангаас хууль бусаар нөхөн төлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ