Э.Макроны БНХАУ-д айлчлахын зорилго тодорхой болжээ

      "Францын ерөнхийлөгч Э.Макрон БНХАУ-д айлчлах үеэрээ Бээжинд ОХУ-ын цэргийн дэмжлэг үзүүлэхээс сэрэмжлүүлэхээр төлөвлөж байна" гэж "Франс-Пресс" агентлаг Елисейн ордны мэдээллийг эшлэн мэдээлжээ. Елисейн ордон "Ийм шийдвэр нь мөргөлдөөний явцад стратегийн нөлөө үзүүлнэ" гэж онцолсон аж. Харин агентлагийн мэдээлснээр Э.Макрон айлчлалынхаа үеэр Украины мөргөлдөөнийг зохицуулах дунд хугацааны арга замыг тодорхойлохыг зорьж буй гэнэ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Москвад нөлөөлж, хэлэлцээр хийхийг ятгах бололтой. БНХАУ-д айлчлах Э.Макроны төлөвлөгөөг гуравдугаар сарын 24-нд ил гаргасан ба түүнтэй Европын комиссын тэргүүн У.фон дер Ляйен явна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ