АНУ-д хар салхины улмаас 600-гаад хүн бэртжээ

    АНУ-ын Арканзас мужид гуравдугаар сарын 31-нд хар салхи хоёронтаа дэгдсэний улмаас 600 гаруй хүн бэртсэн тухай CBS телевиз мэдээллээ. Байгалийн уг гамшгийн гол нөлөө нь мужийн төв хэсэг, тэр дундаа Литтл-Рок болон түүний ойр орчмын засаг захиргааны төв хэсэгт тусчээ. Одоогоор хохирогчдын биеийн байдал хэр хүндэрсэн талаарх мэдээллийг тодруулж байгаа аж.          
        Эл үйл явдалтай холбогдуулан тус мужид онц байдлын дэглэм тогтоож, байгалийн гамшгийн хор уршгийг арилгахад туслах зорилгоор Үндэсний гвардийнхныг татан оролцуулав. CBS телевизийн мэдээлсэнчлэн 70,000-аад хүн цахилгаангүй болсон гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ