Селин Дион 55 нас хүрлээ
Канадын алдарт дуучин Селин Дион 14 хүүхэдтэй айлын отгон хүүхэд. 1981 онд түүний авьяасыг менежер, ирээдүйн нөхөр Рене Анжелил нь нээж, эхний дууг нь санхүүжүүлэхийн тулд байшингаа барьцаанд тавьж байжээ. 1988 онд Селин Швейцарыг төлөөлөн, Евровидение уралдаанд түрүүлж, од болсон юм. Рене Анжелил 2016 онд өвчний улмаас насан эцэс болсон. Хайртай хосууд хамтдаа 28 жил амьдарсан байв. Өдгөө Селин Дион булчингийн агшилт хэмээх хүнд өвчинтэй тэмцэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ