БНЧУ-ын иргэд засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн жагсаж байна
Бүгд найрамдах Чех улсын засгийн газар тэтгэврийн насыг 65-68 болгох шийдвэрийг эсэргүүцэн жагсаж байна. Чехийн нийслэл Прага хотноо 2000 орчим ажилчид болон энгийн иргэд засгийн газрын ордны ойролцоо эсэргүүцэн жагсаж байгаа бөгөөд жагсаалд иргэдээс гадна сөрөг хүчний намын удирдагчид оролцоод байгаа юм.
Тодруулбал "ANO" намын нөлөө бүхий гишүүн тус улсын ерөнхий сайд асан Андрей Бабис жагсаалд оролцсон нь олны анхаарлыг татаад байна. Андрей Бабис үйлдвэрчний эвлэлүүдийг томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалж, мөн дэмжлэг үзүүлэхээ амласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ