МУГЖ Ө.Уянга Киргизийн дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа "Травиата" дуурьд гоцолно
Тодруулбал, тус улсын театрын тайзнаа дөрөвдүгээр сарын 1-нд Ж.Вердийн "Травиата" дуурийн Виолеттагийн дүрд дуулахаар болсон байна. Тэрбээр мөн дөрөвдүгээр сарын 4-нд "Монгол сонгодог Речитал" романсын тоглолтоо тоглох аж.
Тэрбээр Дуурийн театрт ажиллах хугацаандаа П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татьяна, В.Моцартын “Дон Жуан” дуурийн Ж.Пуччиний, “Богема” дуурийн Мими, “Аида” дуурийн Аида, И.Штраусын “Сарьсан багваахай” дуурийн Адель, Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Хадаан, Орбай хатан, Г.Алтанхуягийн “Өүлэн эх” дуурийн Өүлэн, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн Цэрэнлхамын дүрд тоглосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ