Т.Бадамжунайн охин БЗС-аас 32 мянган ам.долларын зээл авч, Канадад суралцжээ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2022.03.22/ Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг олон нийтэд ил болгосон. Ингэснээр гадаадын шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцсан 421 хүний мэдээллийг харах боломжтой болсон юм. Тэгвэл эл зээлийн сангаас улс төрд хотын менежер гэдгээр анх танигдаж, УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд хийж байсан Т.Бадамжунайн охин Б.Оюунбилэг нийт 32 мянган ам.долларын зээл авч байжээ. Ингэхдээ Канадын Ватерлоогийн их сургуульд аялал жуулчлалын бодлого чиглэлээр суралцсан аж.

Ташрамд дурдахад, Т.Бадамжунай нь 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр автомашинаар хил давсан. Түүнээс хойш эх орондоо эргэж ирээгүй бөгөөд хууль хяналтын байгууллагаас түүнийг авч ирэх чиглэлд ажиллаж байгаа талаар мэдээлж буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ