Банкуудад 54.8 сая ам.доллар нийлүүлжээ
Гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар /2023.03.21/ Монголбанк 54.8 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ. Своп, форвард арилжаагаар банкуудаас 10.0 сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг биелүүлээгүй аж.
Монголбанк өнгөрсөн долоо хоногт гадаад валютын дуудлага худалдаагаар нийтдээ 128.3 сая ам.доллар нийлүүлсэн. Тодруулбал, мягмар гарагт 3,526.42 төгрөгийн ханшаар 60 сая ам.доллар нийлүүлсэн бол өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт 3,527.38 төгрөгийн ханшаар 68.3 сая ам.доллар нийлүүлсэн юм.
Сануулахад, гадаад валютын албан нөөц 2023 оны хоёрдугаар сард 3 тэрбум 394 сая 730 мянган ам.доллар болж, өмнөх сараас 4.63 хувиар буурсан байна. Харин оны эхнээс 0.14 хувь, жилийн өмнөхөөс 7.87 хувиар буурсан дүн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ