Майкл Жорданы 1998 оны NBA-ийн финалын пүүз дуудлага худалдааны рекордыг эвдэх магадлалтай байна

 1998 онд Алдарт сагсан бөмбөгч Майкл Жордан хар, улаан өнгийн хослол бүхий “Air Jordan 13” -ыг NBA-ийн аваргын сүүлчийн 2-р тоглолтын үеэр өмсөж  Буллс багт ялалтыг авчирсан юм. Одоо энэхүү пүүз худалдаанд гарч байгаа бөгөөд дуудлага худалдааны рекордыг эвдэх магадлалтай байна. Нью Йорк дахь Sotheby дуудлага худалдааны газраас 4 сая долларын үнэтэйгээр пүүзийг санал болгож 4 дүгээр сарын 3-11-ийн өдрүүдэд онлайнаар дуудлага худалдааг зарлах юм байна.  2021 онд түүний өмсөж байсан Nike “Агаарын хөлөг” пүүз  1.47 сая доллароор зарагдсан нь анх удаа пүүз 1 сая доллароос дээш үнээр зарагдсан тохиолдол болсон юм. Мөн өнгөрсөн жил Жорданы 1998 оны шигшээ тоглолтын өмсгөл нь Sotheby's худалдааны үеэр 10.1 сая ам.доллароор үнэлэгдсэн бөгөөд дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй спортын дурсгалын зүйл болсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ