Австрали улсын дайны гэмт хэрэгт холбогдсон анхны цэрэг хүн амины хэргээр хоригдлоо

Австралийн агаарын тусгай хүчний цэрэг асан Оливер Шульц Афганистанд дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр хоригдож байна. Мөрдөн байцаалтын ажиллагааг Армийн нөөцийн хошууч генерал,  Дээд шүүхийн шүүгч Пол Бретоноор удирдуулсан баг дөрвөн жил мөрдсөний эцэст Австралийн цэргийг хүн амины хэрэгт буруутгажээ.Оливер Шульц нь  Австралийн хуулийн дагуу дайны гэмт хэрэгт холбогдсон анхны цэрэг юм. Түүнийг Шинэ Өмнөд Уэльс мужаас баривчилсан бөгөөд мягмар гарагт шүүхээр хэлэлцэхээр болсон байна. Түүнийг баривчилсны дараа Австралийн үндэсний телевизийн зүгээс Шульц бол 2020 оны тус телевизийн дөрвөн булангийн баримтат кинонд дайны гэмт хэргүүдийг илчилсэн цэрэг С гэж мэдэгдсэн байна. Дээд шүүхийн шүүгч Пол Бретоны мэдээлснээр мөрдөн байцаалтын явцад Афганистаны дайны үеэр Австралийн цэргүүд 39 хүний ​​амийг хууль бусаар хөнөөсөн тухай " нотолгоо" олдсон. Мөн 2009-2013 онд  "хоригдол, тариачид, энгийн иргэд"-ийн амь насыг хөнөөсөн хэргээр одоогийн болон хуучин тусгай хүчний 19 цэрэг цагдаад шалгагдах ёстой гэсэн юм. Энэ нь тус мөрдөн байцаах багийн анхны баривчилгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ