Victoria’s Secret загварын шоу дөрвөн жил завсарласны эцэст ЭРГЭН ИРНЭ
Victoria’s Secret загварын шоу дөрвөн жил завсарласны эцэст эргэн ирэхээр болжээ. Өмнө нь загвар өмсөгчдөд хэт хатуу дэглэм барихыг шаардан, эмэгтэйчүүдэд “хэт төгс” бие галбирыг тулгасан гэх мэт шалтгаанаар уг шоу багагүй нэр хүндээ алдаад байсан бөгөөд 2019 онд уг шоуны борлуулалт буурч, телевизийн үнэлгээ муудсаны улмаас ийнхүү дөрвөн жил цуцлаад байсан юм.
Ямартай ч Адриана Лима, Жизель Бюндхен, Кендалл Женнер, Жиги, Белла Хадид зэрэг томоохон загвар өмсөгчдийг Victoria’s Secret-ийн тайзнаас дахин харах нь ээ…
СЭТГЭГДЭЛ БИЧИХ