Боксын ДАШТ-д манай 3 эмэгтэй боксчин ялалт байгуулаад байна

Өчигдөр Энэтхэг улсын Дели хотод Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж манай улсын 4 тамирчин тулалдлаа.

50 кг жинд Б.Мөнгөнсаран тэмцээний салхийг хагалж Турк улсын тамирчин Топуз Рабиаг 5:0 харьцаатай буулган авч итгэл төгс ялалт байгуулав.

May be an image of 2 people and indoor

Харин 57 кг жинд М.Намуун Колумб улсын тамирчин Арболеда Мендоза Валериатай тулалдаж 5:0 харьцаатай ялагдаж харамсалтайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.

52 кг жинд О.Есүгэн Дэлхийн аваргын хүрэл медальт Тайландийн Тинтабтай Преедакамонтойг ялж өмнөх ДАШТ-ын хариугаа авлаа.

Тэрээр өмнөх ДАШТ-нд тус тамирчинтай медалийн төлөө таарч 3:2-н харьцаатай хожигдож байсан бол өчигдөр хариугаа авч 4:1-н харьцаатай яллаа.

54 кг жинд М.Энхжаргал Вьетнамын тамирчин Ти Ким Ан Вогтой тулалдаж гайхалтай эргэн ирэлт хийж 5:0 харьцаатай хожиж ДАШТ эхний ялалтаа авлаа.

Өнөөдөр 60 кг жинд Т.Номин-Эрдэнэ Японы тамирчин Айяка Тагүчитай өрсөлдөх юм.

May be an image of 5 people and indoor

May be an image of 1 person and indoor

Эх сурвалж: БТСУХ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ