Хөгжлийн банк 1 их наяд 174.8 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ

Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны гуравдугаар сарын 13-ны хооронд нийт 1,174.8 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа.

 

Үүнээс:

 - 818.8 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр

- 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр

- 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүллээ.

Нийт 19 төсөлд олгосон зээлийг хаасан.

 - 14 зээл бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр

- 4 зээл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө

- нэг зээлийг үнэт цаасаар төлсөн.

Хөгжлийн банк нь 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.

 

Зээл, хүүгийн үлдэгдлийг ангилбал:

- 29.5 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 787.9 тэрбум төгрөг

- 70.5 хувь нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.89 их наяд төгрөг байна гэж Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ