Хөгжлийн банкны сонсголд Ж.Оджаргал, Ц.Баатарсайхан, Б.Жаргалсайхан нарыг ГЭРЧЭЭР ДУУДНА
Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах ээлжит сонсгол гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд төрийн ордонд болох юм.
Тэгвэл энэ удаагийн сонсгол Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон нийт 2542 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн болоод мөн Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, үр дүнгийн талаар холбогдох гэрчүүдийг дуудан баримтуудыг тулгахаар болжээ.
Тодруулбал, Хөгжлийн банкнаас зээл авсан хувийн хэвшлийнхнээс MCS группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал, "Таванбогд Трейд" группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, Буян компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан нарыг энэ удаад гэрчээр дуудах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ