ХБ-ны сонсголд Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг нарыг ГЭРЧЭЭР ДУУДНА
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болох Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн /2542 төсөл/, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, үр дүнгийн талаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "210 хүн албан тушаалтныг гэрчээр дуудна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, MCS группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал, "Таванбогд Трейд" группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, Буян компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг, Батхуяг түүний охин Жаргалан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, О.Адьшаа нарын хүмүүсийг гэрчээр дуудна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ