Гуравдугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
1. Хонь (3/21-4/19)
Та үр ашгаа нэмэгдүүлэхийн тулд амьдралын хэвшлээ өөрчлөөрэй. Гуравдугаар сарын 7-нд тохиох Тэргэл сар танд шинэ ажлын боломж, эсвэл ажил дээрээ хийх шаардлагатай байсан эерэг өөрчлөлтүүдийг авчрах боломжтой болно. Ялангуяа 3 сарын 16-ны дараа Сугар гарагийн нөлөөгөөр орлого нэмэгдэж, илүү их мөнгө орж ирж магадгүй байна.
Гуравдугаар сарын 21-нд Шинэ сарны нөлөөгөөр хайр дурлалын амьдрал илүү чухал болж ирнэ. Хэрэв таны уулзаж, хамт байгаа хүн таныг байгаагаар чинь хүлээн авч чадахгүй, хайрлахгүй, үнэлэхгүй бол та ганцаараа байсан нь дээр гэж үзэх болно. Бас энэ сард тохиож буй Шинэ сарны нөлөөгөөр та соронз шиг л байх болно. Хэн ч таныг анхаарахгүй байж чадахгүй бөгөөд бүгд тань руу татагдана.
Таны нийгмийн амьдралд энэ сард гүн гүнзгий өөрчлөлт гарч болзошгүй. Гуравдугаар сарын 23-наас нөхөрлөл чухал болж ирэх ба хэн нэгэн найз чинь хүнд цаг үеийг туулж буйг та олж мэдэж магадгүй. Хэрэв тийм бол тэр хүнд таны тусламж хэрэг болох нь ээ. Гуравдугаар сарын 25-нд Ангараг гарагийн нөлөөгөрө гэр бүлд ноцтой зөрчил асуудал үүсэж магадгүй тул болгоомжтой байгаарай.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: ажил, мөнгө, гэр бүлийн зөрчил, барилгын ажил, найз нөхөр, нөхөрлөл дуусах, харилцааны асуудал, цоо шинэ өөр чи
2. Үхэр (4/20-5/20)
Таны хайр дурлалын амьдрал сэтгэл хөдөлгөм байгааг та анзаарах болно. Гуравдугаар сарын 7-нд тохиож буй Тэргэл сарны нөлөөгөөр та хайр дурлалын амьдралаа маш тодоор харах боломжтой болно. Хайр дурлалын нөхцөлөө бодитоор үнэлж, романтик харилцааны ертөнцөө илүү халуухан, тачаангуй, сэтгэл ханамжтай болгоход өөрийн олж харсан зүйлээ ашиглаж чадна.
Тэргэл сар гарах үед нөхөрлөлийн салбарт ихээхэн өөрчлөлт мэдрэгдэнэ. Та ямар нэгэн байдлаар үйлийн үрийн мэдрэмжийг авах болно. Таны ямар нэг найз таныг дээш татаж, хамтдаа жаргалтай байхаас илүүтэйгээр таныг доош нь татаж, буруутгахаар оролдож буй мэт санагдана. Үүн дээр та гэнэтийн сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй.
Таны орд 3 сарын 23-наас 6-р сарын 11 хүртэл хүч чадлын илэрхийлэл болсон Дэлхийн ван гарагийн нөлөөнд байх бөгөөд та өөрийн салбар, ажиллаж буй газар, хийж буй зүйлдээ илүү танигдаж, амжилт олох боломж нээгдэнэ. Цаашлаад таныг шинэ содон зүйлс хүлээж байна.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хайр, болзоо, нөхөрлөл, карьер өсөлт, хүч чадал, шийдвэр, нэр хүнд олох
3. Ихэр (5/21-6/20)
Энэ сард та ажил мэргэжлийн дарамт, ойлгомжгүй байдлаа илүү засаж чадна. 3 сарын 7-нд Санчир гараг таны ажил мэргэжлийн салбарт шилжинэ. Зорилго, ажил мэргэжлийнхээ талаар бодитой хандах цаг болжээ. Та дуртай зүйлээ хийж байна уу? Та салбартаа туршлагатай мэргэжилтэн үү эсвэл шинэхэн хүн үү? Дарга чинь чамайг галзууруулах шахаж байна уу, эсвэл та өөрийнхөө амжилт, бүтэлгүйтлийн аль алинийг хангалттай үүрч, хариуцлага хүлээж чадаж байна уу? Эдгээр нь одооноос эхлээд өөрөөсөө асуух цөөн хэдэн асуултын нэг юм. Ажил мэргэжилтэй холбоотой асуудлууд нэг шөнийн дотор шийдэгдэнэ гэж байхгүй. Амжилтад хүрэхэд цаг хугацаа шаардагддаг.
Таны хайр дурлалын амьдрал сарын эхээр нам гүмхэн байж магадгүй ч хожим ньцочирдом үйл явдлаар дүүрч ч мэднэ. Гуравдугаар сарын 16-нд Сугар гараг нүүж, 3 сарын 30-нд Тэнгэрийн ван гарагтай нийлнэ. Яг одоогийн эсвэл ирээдүйд учрах хайртай хүн чинь таныг жинхэнэ утгаар нь гайхшруулах зүйл хийж магадгүй нь. Юунд ч бэлэн байх хэрэгтэй.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: карьер, зорилго, амбиц, хичээнгүй ажиллах, үүрэг хариуцлага, нууц крашууд, нууцлагдмал хайр
4. Мэлхий (6/21-7/22)
Таны хайр дурлалын амьдрал магадгүй 2008 оноос хойш тохиолдож байгаагүй тийм тайван байдал руу шилжих гэж байна. Үхэл, дахин төрөлт, өөрчлөлтийн гараг болох Дэлхийн ван олон жилийн турш таны түншлэлийн салбарт байж, танд эрчимтэй, гүн гүнзгий мэдрэмжийг төрүүлж байсан. Бас маш гүн хайр дурлал, драматай үйл явдлууд ч их байсан. Та хайртай хүнтэйгээ байхдаа сэтгэл санааны гүн хямралд орж, хамтдаа хэцүү цаг үеийг туулж, харилцаагаа дуусгаж эсвэл маш сүртэй байдлаар шинэ харилцаа эхлүүлж байсан байж болох. Ямар ч байсан ба 3 сарын 23-аас 6-р сарын 11 хүртэл Дэлхийн ван танай түншлэлийн салбарыг түр орхих тул зогсолтгүй үргэлжлэх эрчмээс богино хугацаанд чөлөөлөгдөх болсноо мэдээд та лав баяртай байх болно. Энэ хэсэгхэн завсарлага дунд та амар амгаланг мэдэрнэ.
3 сарын 21-нд тохиох Шинэ сарны ачаар карьерын шинэ боломжууд гарч ирнэ. Албан тушаал ахих боломжтой, эсвэл үүний оронд та хувийн бизнес эхлүүлэхээр шийдэж ч болно. Гуравдугаар сарын 25-наас Ангараг гарагийн нөлөөгөөр гарааны бизнес танд маш их таалагдах болно. Зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүй урагшлаарай.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: тайван амгалан, харилцааны тайтгарал, карьер, нэр хүнд, шагнал, эрч хүч, амбиц
5. Арслан (7/23-8/22)
Таны хайр дурлалын амьдрал удаан хугацааны дараа ийнхүү илүү хүчтэй, сонирхолтой болох гэж байна. Гуравдугаар сарын 7-нд Санчир гарагийн нөлөөгөөр хэдийнээ хос болсон хүмүүсийн хувьд дундын өмч хөрөнгө, мөнгөтэй холбоотой ямар нэгэн сургамжит үйл явдал тохионо. 3 сарын 23-нд Дэлхийн ван гарагийн нөлөөгөөр 6 сарын 11 хүртэл та хүчтэй холбоо, дотно байдлын гүн гүнзгийг мэдрэх болно. Бас үүний хэрээр та зарим ойр дотнын хүмүүсээс эрх мэдлийн төлөөх тэмцэл эсвэл хортой зан авир нэмэгдэж байгааг анзаарчхарах болно. Зарим Арслангийн хувьд энэ асуудлыг зохицуулах маш хэцүү байх бөгөөд харилцаандаа цэг тавьж ч магадгүй. Бусад Арслангуудын хувьд энэ нь хэсэг хугацааны гүн гүнзгий өвдөлт, гомдлыг мэлрүүлэх ба эргэн эдгэхэд багагүй хугацаа шаардана.
Аз болоход та мэргэжлийн болон санхүүгийн хувьд маш сайн хэтийн төлөвтэй байна. Гуравдугаар сарын 7-нд таны орлогын салбарт Тэргэл сар тохиож, таны карьерын салбарт сайн сайхан зүйлийг авчирна. Гэнэтийн санхүүгийн өсөлт ажиглагдаж болно. Таны дарга эсвэл үйлчлүүлэгч таны үнэ цэнийг харж чадах болно.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: харилцаа, хичээл зүтгэл, гэрлэлт, донтолт, эрүүл бус хайр, мөнгө, карьер, боломж
6. Охин (8/23-9/22)
Өөрийнхөө хэрэгцээг мэддэг байх нь тэдгээрийг илэрхийлэх гол түлхүүр юм. Гуравдугаар сарын 7-нд Тэргэл сар таны ордонд буух бөгөөд таныг өөртөө бага зэрэг хатуу хандаж байгааг ойлгуулах гэж хичээнэ. Ялангуяа та сургууль соёл эсвэл хууль эрх зүйтэй холбоотой зүйлд маш ихээр санаа зовж байсан бол яг үнэндээ тэр бүх асуудлыг шийдэхэд ямар ойрхон, гаргалаа ямар амар байсныг ойлгож магадгүй. Та өөрийн итгэл үнэмшил, бодлуудаа цэгцэлж, сэтгэл хөдлөлийн холбоогоо тогтвортой байлгаснаар тайтгарлыг олж авах болно.
Гуравдугаар сарын 7-нд сахилга баттай Санчир гараг таны түншлэлийн салбарт орж, 2026 оны хоёрдугаар сарыг хүртэл тэндээ үлдэнэ. Хэрэв та ганц бие байгаа бол итгэж найдаж болох хүнтэйгээ амьдрахад бэлэн болж байгаагаа ухаарна. Хэрэв та хостой бол харилцаандаа байгаа сул талуудыг олж харна. Одоо бүх ан цавыг засан янзлах цаг иржээ.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: сэтгэл хөдлөл, өөрийгөө шүүмжлэх, тууштай байдал, ганцаардал, хариуцлагатай хайр, бизнес түншлэл
7. Жинлүүр (9/23-10/22)
Энэ сар эрүүл мэнд, ажил амьдралаа илүү сахилга баттай шийдвэрлэхэд таатай үе байх болно. 3 сарын 7-нд Санчир гараг танд нөлөөлөх болно. Хэрэв танд эрүүл мэндийн талаар ямар нэгэн мэдээ хүлээн авбал Санчир гараг танд ямар ч алдаа гарсан засахад тусална. Санчир гараг таныг үгүй хийхийг огтхон ч оролдоогүй бөгөөд нөлөөлөл дор нь тохиолдох хүнд хэцүү үйл явдлууд нь таныг илүү хүчтэй байлгахад чиглэж байна. Та харин ч бүхнийг гайхалтай даван гарна гэдэгтээ итгэх хэрэгтэй.
Ажлын хувьд та урамгүй санагдаж байж магадгүй. Та шинэ өөрт тохирох ажлын заруудыг гүйлгэн харахыг хүсэж магадгүй. Ур чадвараа батлан харуулахад хугацаа шаардагдах нь. Та нэг бол одоо байгаа мэргэжил, ажилдаа өөрийгөө харуулах эсвэл өөр газар шинэ зүйл сурч, шинэ зүйл туршиж үзэх гэсэн сонголт дээр байна.
Таны хайр дурлалын амьдралд ч томоохон өөрчлөлт гарч байна. Гуравдугаар сарын 21-нд танай түншлэлийн салбарт Шинэ сар гарах нь танд болон таны хань ижилд гайхалтай шинэ эхлэлийг тавих болно. Хэрэв та ганц бие бол тун удахгүй таны амьдралд гайхалтай нууцлаг хүн орж ирэх боломжтой. Дэлхийн ван гараг 3-р сарын 23-аас 6-р сарын 11 хүртэл таны хайр дурлалын салбарт шилжинэ. Хайрын хурц нөхцөл байдалд бэлэн байгаарай!
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: ажил, эрүүл мэнд, цагийн хуваарийн зөрчил, романтик хайр, тууштай байдал
8. Хилэнц (10/23-11/21)
Танд үйлийн үртэй холбоотой зүйлс тоихолдох болно. 3-р сарын 7-нд Санчир гараг таны хайр дурлалын салбарт шилжинэ. 2026 оны 2-р сар хүртэл байрлах бөгөөд таны хайр дурлалын бүх эмзэг, итгэлгүй байдлыг өдөөх болно. Ганцаардмал, итгэл найдваргүй болгох гэсэндээ биш, харин танд хичээл болж байгаа хэрэг. Хайр сэтгэлийг хүлээн авч, цааш түгээхийн тулд та илүү бат бөх зүрх сэтгэлийн бүтээх хэрэгтэй. Та маш их шаналж, гуниглаж, мэдрэхийн хэрээр улам үнэ цэнтэй сургамжуудыг авна.
Нөгөө талаар, танай дотоодын ертөнц гүн гүнзгий өөрчлөгдөх гэж байна. 3 сарын 23-аас 6 сарын 11-ний хооронд Дэлхийн ван гарагийн нөлөөгөөр та маш хүнд өөрлөлтүүдийг мэдрэх болно. Таны сэтгэлд үлдсэн траума, токсик харилцаа, гэр бүлийн шархыг анагаахад энэ цаг хугацааг ашигла. Та энэ бүхнийг өөрчилж, өөрийгөө хэцүү байдлуудаас гаргах болно. Амар байхгүй ч энэ бүхний дараа та маш их эрх чөлөөг мэдэрнэ.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: романтик айдас, ганцаардал, карма, гэр бүлийн маргаан, траума, эдгэрэл
9. Нум (11/22-12/21)
Таны амжилтаар хамт олон болон дарга чинь бахархах болно. Гуравдугаар сарын 7-ны Тэргэл сар таны шагнал урамшууллыг авчирч магадгүй байна. Таны огт төсөөлөөгүй зүйл, эсвэл шинэлэг санаа дэвшүүлсэн ажил тань онцлогдох болно. Ямар ч үед таныг хүмүүс анзаарч буйг анхаарч, VIP хүмүүсийн анхааралд өртөж буйгаа та мэдэрнэ.
Мөн 3 сарын 7-нд Санчир гараг нөлөөлж, гэр орон, гэр бүл, аюулгүй байдалтай холбоотой асуудлуудад анхаарал хандуулах цаг болсныг ойлгоно. Та хэн нэгэнд маш их итгэж байгаа юу? Тэр хүнд үнэхээр бүхнээ даатгах хэмжээний байх нь зөв үү? Та ямар ч тохиолдолд өөрийгөө хамгаалах, өөрийн талд аливаа асуудлыг шийдэх гарц гаргалгааг олж хараарай. Таныг хэн нэгэн яаж ч нухчин дарсан та өөрийгөө гээхгүй гэдгээ мэдэрч, хүчтэй байгаарай.
Гуравдугаар сард таны хайр дурлалын амьдрал ч бас анхаарал татна. Гуравдугаар сарын 21-нд таны хайр дурлалын салбарт Шинэ сар бууж, шинэ хүнтэй танилцаж, хүсэл тэмүүлэл дүүрэн хайрын романс эхлүүлэх боломжийг танд олгож байна. Хэрэв та тогтсон харилцаатай бол гэр бүлээ өргөжүүлэх талаар яриа өрнүүлж магадгүй юм.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: албан тушаал ахих, өргөмжлөл, шагнал, магтаал, гэрийн засвар, эцэг эхийн хариуцлага, хайр дурлал
10. Матар (12/22-1/19)
Таны хайр дурлалын амьдрал үнэхээр таатай харагдаж байна! Сугар гараг 3 сарын 16-нд таны хайр дурлалын салбарт шилжиж, ганц бие хүмүүс таны бүх мэдрэхүйг хэрхэн баярлуулахыг мэддэг хүнтэй уулзах боломжийг нээж байна. Гуравдугаар сарын 30-нд Сугар гараг Тэнгэрийн ван гарагтай нийлж, хайр дурлалд гэнэтийн бэлэг барих болно.
Мөн 3 сарын 23-нд Дэлхийн ван гараг таны ордноос гарч Санхүүгийн 2-р өргөө рүү шилжинэ. Танд тулгараад байсан санхүүгийн хүнд ачаа илүү хөнгөрсөн мэт санагдаж магадгүй. Бас та өөрийн хянаж чадахгүй байсан онцгүй таагүй зан араншингуудаа өөрчилж чадна. Мөн өөрт байгаа эрч хүчээ бүгдийг нь хангалттай мөнгө олоход зориулан ашиглаж ч магадгүй.
Гуравдугаар сарын 25-нд Ангараг гараг танай түншлэлийн салбарт орж, ажил хэрэг, хувийн амьдралд тань нөлөөлөн, ойр дотно харилцаагаа сэргээхэд тусална. Таны хайр дурлалын сонирхол улам сөргөлдөөнтэй болж магадгүй ч нөгөө талаас нь харвал та өөрийнхарилцаатай байгаа хүнээ өөр талаас нь харж, тэдний гарт удирдлагыг өгч болох юм.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: романс, болзоо, таашаал, их мөнгө
11. Хумх (1/20-2/18)
Таны хувийн шинж чанар болон харилцаатай холбоотой асар их өөрчлөлт гарна. Эцсийн эцэст энэ 3-р сар тохиож болох хамгийн эрс өөрчлөлтийг зарлаж байна. Үхэл, дахин төрөлт, өөрчлөлтийн гараг болох Дэлхийн ван 3 сарын 23-аас 6 сарын 11 хүртэл таны ордонд богино хугацаанд орох болно. Эдгээр долоо хоногт та жинхэнэ утгаараа амьдрахын тулд амьдралаас юуг хасах, болих хэрэгтэйгээ ойлгож эхлэх болно. Түүнчлэн өөрийн хүч чадлыг яаж ашиглах, өөрийгөө хэрхэн дэмжих ёстойг. Энэ нь таны зарим харилцаа холбоог өөрчилж магадгүй ч тийм ч муу үр дүн гарахгүй. Тун ойрхон ирсэн хайр дурлалын холбоог та мэдэрч магадгүй.Яадаг ч байлаа гэсэн Дэлхийн ван гараг 2024 онд таны ордонд ирж бараг 20 жил тэндээ байх учир та тун удахгүй энэ гарагийн нөлөөнд юмс хэрхэн өөрчлөгдөж буйг мэдэрч эхлэх болно.
Мөн энэ сард санхүүгийн асуудал таны анхаарлын төвд байна. 3 сарын 7-нд Санчир гараг таны ордыг орхиж, 2026 оны 2-р сарыг хүртэл таны Орлогын 2-р ордонд шилжинэ. Илүү санхүүгийн сахилга баттай болж, санхүүгийн зорилгодоо хүрэхэд тань туслах болно. Эхлээд өөртөө мөнгө зориулж, өөрийгөө хөгжүүлэхэд анхаар.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хувь хүний өөрчлөлт, харилцааны өөрчлөлт, мөнгө, төсөв, өөрчлөлт
12. Загас (2/19-3/20)
Нухацтай хандаж эхлэх цаг иржээ. Бүр бүх зүйл дээр шүү. Сахилга бат, дэг журмын гараг болох Санчир 3 сарын 7-нд таны ордонд орж, 2026 оны 2 сар хүртэл үлдэх болно. Дараагийн хэдэн жилийн турш та амьдралыг тань өөрчлөх, хувь хүнийг тань илүү хүчтэй, бат бөх болгох өөрчлөлтөд орж дэлхий дахинд өөрийгөө ямар хүчирхэг, том болсныг харуулах боломж олдоно. Та өөр төрлийн үүрэг хариуцлага хүлээж, түүнийгээ өөрөө сонгох болно. Жишээ нь та магадгүй хүнтэй гэрлэж, карьер хөөж, ээж аав болж, шинэ байр худалдан авч болно. Юу ч байлаа гэсэн та энэ бүхний дараа өөрийгөө илүү том хүн болсныг мэдрэх болно. Та одоо хэдэн настай ч байлаа гэсэн илүү боловсорч, хөгжиж, том болсноо мэдэрнэ.
Зөвхөн энэ сард ч биш, ер нь таны хайр дурлалын хэмнэл, амьдралд өөрчлөлт ирэх болно. Гуравдугаар сарын 7-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр таны хос, хайртай хүн та хоёр хэзээ ч төсөөлөөгүй харилцан яриагаар гэнэтийн илчлэлт, өөрчлөлт авчрах болно. Хэрэв та ганц бие бол 3 сарын 25-нд Ангараг гараг таны хайр дурлалын салбарт орох үед анхааралтай байгаарай. Ганцаараа байх цаг үе дуусах нь!
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: үүрэг хариуцлага, боловсрох, дэг журам, эрүүл мэнд, дотно харилцаа, хүсэл тачаал, хосын харилцааны өөрчлөлт, гэнэтийн хичээл зүтгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ