Австралид болсон үерийн улмаас өсвөр насны хүүхэд матарт хазуулжээ

  Виктория гол үерлэсний улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байх явцад 17 настай хүү матарт хазуулжээ. Үерийн улмаас олон тооны матар эрэгт гарч ирсэн байна.  Үерт нэрвэгдсэн алслагдсан бүс нутгуудад тусламж үзүүлэхээр Австралийн Батлан хамгаалах хүчин ажиллаж байгаа бөгөөд онц байдал зарласан байна.
  Дарвин хотоос өмнө зүгт 770 км (478 миль) зайд орших Калкаринджи хотоос 700 орчим хүн, түүний дотор эмнэлгийн хэрэгцээтэй 35 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийн байгууламж Ховард Спрингсэд байрлуулж, сургуулийн насны хүүхдүүдийг орон нутгийн сургуульд суралцах боломжоор ханган ажиллаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ