Энэтхэгийн хувьцааны зах зээлд оролцохыг хориглосон хүмүүсийн дунд Болливудын жүжигчин, YouTube-ийн нөлөөлөгч Аршад Варси багтжээ
Тэрээр YouTube-ийн дөрвөн сувгийг ашиглан видео бэлтгэж хувьцааны үнийг зохиомлоор өсгөхөд ашигласан байна.
Тодруулбал Энэтхэгийн үнэт цаасны биржийн зөвлөл (SEBI)-ийн мэдээлснээр мөрдөн байцаалтын явцад Маниш Мишрагийн эзэмшдэг YouTube-ийн The Advisor болон Moneywise сувгууд нь Sharpline Broadcast болон Sadhna Broadcast-ийн талаар худал, төөрөгдүүлсэн мэдээллийг хуваалцаж, хөрөнгө оруулагчдыг хувьцаагаа худалдаж авахыг уриалж хувьцааг жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад санал болгохын тулд алдартнуудыг ашигласан болохыг тогтоожээ.
Мөн тэрээр үүнтэй ижил видеог Midcap calls болон Profit Yatra сувгууд дээр байршуулсан байжээ. Эдгээр сувгууд нь хэдэн зуун мянган захиалагчтай байсан бөгөөд үнийн хөөрөгдөлд оролцсон аж ахуйн нэгжүүд үнэ өндөр байхад хувьцаагаа зарж ашиг олж байсан байна.
Тус луйврын хэрэгт холбогдсон жүжигчин болон аж ахуйн нэгжүүдээс нийт 6.5 сая долларыг хураан авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ