СЕНСААЦ: Хүний эрхэд халдсан НОЦТОЙ баримт баярын уур амьсгалд дарагдаад өнгөрч болохгүй!
“ХУВЬСАЛ” ЦОГОО ДЭЭР Ц.АНАНДБАЗАРЫН ТҮҮХ ДАВТАГДАЖ БАЙНА, ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ШАЛГА!!!
Монголчууд уламжлалт ёс заншил, бэлэг дэмбэрэл, бэлэгшээл бүхнээ эрхэмлэн дээдэлдэг улс. Тэр ч утгаараа Сар шинийн өдрүүдэд гарсан элдэв хов жив, сенсаац, хэрэг зөрчлийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж байгаа биз. Гэхдээ яагаад ч чимээгүй өнгөрөөж болохгүй нэгэн мэдээлэл эдгээр өдрүүдэд цахим орчинд хөвөрлөө. Энэ удаад хуурамч хаяг, эсхүл хэн нэгнийг харлуулах гэсэн ор үндэслэлгүй худал мэдээлэл яавч биш гэдгийг нэр нөлөө бүхий урлагийнхан маань өөрсдөөрөө нотолж байх юм.
Хэнд хэрэгтэй гэж хүний ор хөнжил, элдэв асуудлыг дэлгэх вэ дээ. Яах ч аргагүй дээ, жигшсэн дээ, эл бузар бусармаг үйлдэл таслан зогсоогдоосой гэж хүссэн дээ л “бяцхан эр зориг” гарган үнэнийг дэлгэсэн болов уу гэж харж байна.
Урлаг хүнийг соён гэгээрүүлж, хүмүүжүүлж, нэгийг бодогдуулж, бодитоор нөлөөлж байдаг. Харин урлагийн хүн бусдад үлгэр дуурайлал болж, мөн л соён гэгээрүүлж, ёс суртахууны хэм хэмжээс болж явдаг.
Харамсалтай нь бодит байдал дээрээ түүнийг эдгээр үгс шигээ хүн биш гэдгийг урлагийн залуухан охид гэрчилжээ.
Гол асуудал. Битүүний өдөр байна уу даа, СТА, жүжигчин Т.Алтантуяа өөрийн нүүр номондоо Г.Цоггэрэлийн талаарх мэдээллийг дэлгэв. Тэрбээр зохиолч Х.Тэргэлийн олонд дэлгэсэн мэдээллийг байршуулж, цагдаагийн байгууллага гарч буй мэдээллийн дагуу шалгах ёстой гэхчлэн бухимдлаа илэрхийлжээ. Энэ бол хүний мууд дурлаж байгаа аль эсвэл элдэв хар, бор амбиц биш. Урлагт хайртай хүний үйлдэл гэж дүгнэмээр байна.
Тэгвэл зохиолч Х.Тэргэл “ОЮУНЫ ХУЛГАЙЧ, ШАР СЭМЖИЛСЭН ЭР ЭМС, ХУУРАМБААНУУД МААНЬ БҮГД ГАВЬЯАТУУД” гарчигтай хулгайч, охид бүсгүйчүүдийг хүчинддэг, гаж донтон гэх утгатай нэлээн ноцтой мэдээлэл байршуулсан байдаг.
Хамгийн гол нь тэрээр зүгээр нэг сэтгэгдлээ биччихээгүй, охид бүсгүйчүүдийн хэлж ярьсныг баримт болгоод хавсарсан байгаа юм.
Ийм ноцтой, ёсзүйгүй, бусармаг, хүний эрхэд халдсан зүйл дэлгэгдчихээд байхад хуулийн байгууллага нүдээ аниж, чихээ таглаад суухгүй байх гэж найдаж байна.
Улстөрчид нь сонгогч олныг төлөөлж байж хулгай хийж, худал хэлж, хүчин, садар самуун элдэв хэрэгт холбогдож байгаа өнөө цагт ядаж урлагийнхан соён гэгээрүүлэх үүргээ биелүүлж нэр цэвэр байгаасай. Аль ч салбарт хариуцлагыг чангатгаж, ёсзүйтэй, хүнлэг байдлыг сахиулж төрийн дээр гарчихсан энэ мэт бусармаг үйлдлийг таслан зогсоох ёстой. Соёлын салбарт чинь ужгирсан хатиг, идээ бээр хагарахад бэлэн болчихоод байна Ч.Номин сайд аа. Та энэ асуудалд “хувь хүний асуудал” гэж өнгөц хандаж, Монголын ирээдүй болсон, урлагийн залгамж халаа охид бүсгүйчүүдийн голыг харлуулахгүй юм байгаа биз дээ!.
Бид асуудлын мөрөөр холбогдох эх сурвалжуудын мэдээллийг эргэн хүргэх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ