Газар хөдлөлтөд гэр бүлээ алдсан нэгэн

"Би гэр бүлээ оршууллаа. Нэрсийг нь энэ хөшөөнөө өөрийн гараар бичлээ.
Тэд маань эмч болно, бусдын амь насыг аварна гэж хүүхэд байхаасаа л мөрөөддөг байсан юм. Нэг нь эмч болоод 3 жил, бас нэг нь эмч болоод дөнгөж 4 сар ажиллаж, нөгөө нэг нь эмч болохоор төгсөх дамжаандаа сурч байсан юм; ээлжнээс буугаад гүн нойронд автацгаасан байлаа... Тэкиним ээжийгээ тэврээд, Бүшра минь муураа тэврээд нас баржээ.
Бүшра бид хоёр 2-р сарын 14-нийг хамтдаа тэмдэглэхээр Сапанка руу явах, би түүнийг Анкарагийн онгоцны буудлаас тосож авах төлөвлөгөөтэй байсан юм. Гэвч би тэднийгээ эмнэлгийн моргт харж, нас барсных нь гэрчилгээнд гарын үсэг зурлаа!
Тэд маань энэ эх орон, энэ үндэстний сайн хүү болсон ч харамсалтай нь нөмөр нөөлөггүй газар дор орлоо доо"

Гүржан Дуягу Байсал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ