Р.Эрдоган газар хөдлөлтөд нэрвэгдэгсэдтэй уулзлаа
Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдоган, тэргүүн хатагтай Эмине Эрдоган нар Истанбул хотын "Башакшехир Чам ба Сакура" эмнэлэгт хэвтэж буй тус улсын өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтөд нэрвэгдэгсэдтэй уулзжээ. Өвчтөнүүдийн эрүүл мэндийн байдлын талаар мэдээлэл авсан тэрээр тэдэнд хурдан эдгэхийг хүссэн аж. Төрийн тэргүүнийг Истанбул хотын амбан захирагч К.Мемишоглу дагалдаж явав. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр голомт нь Кахраманмараш хотод болсон газар хөдлөлтийн улмаас 31,6 мянган хүн нас бараад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ