Ким Жон Уны охинтой адилхан НЭРТЭЙ байхыг Умард Солонгост хориглож эхэллээ
Ким Жон Уны охинтой адилхан нэртэй хүмүүст нэрээ солих шаардлага тавьж эхэлсэн тухай Умард Солонгосын эх сурвалжууд мэдээлжээ. Ингэснээр Жү Э нэртэй энэ охин Пёньяны дэглэмийн угсаа залгамжлагч болох нь бараг тодорхой болоод байна.
Тус улсын өмнөх удирдагчдын үед ч ийм арга хэмжээ авч байсан уламжлалтай. Тухайлбал Умард Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ил Сун, түүний хүү Ким Жон Ил нарын үед жирийн иргэд удирдагчтай адил нэртэй байхыг хориглож байжээ.
Сүүлд Ким Жон Ун засгийн эрхийг авсныхаа дараа бас Жон Ун болон Сол Жү (гэргийнх нь нэр) нэрүүдийг жирийн иргэн авахыг хориглосон юм.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Ким Жон Ун өөрийн хүүхдүүдийн нэг Жү Эг чухал арга хэмжээ, үйл явдлуудад дагуулж явах болсон.
Одоо 10 орчим настай гэгддэг энэ охиныг Умард Солонгосын төв хэвлэлүүд их удирдагчийн “хүндлэлийг хүлээсэн хүүхэд” хэмээн өргөмжлөх болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ