Туркт нас барагсдын тоо ДЭМБ-ын тооцоолсноос давах нь
Тус улсад газар хөдөлснөөс амиа алдагсдын тоо 29,605 болжээ. ДЭМБ ямартай ч 20,000 хүний амь эрсэднэ гэж тооцоолж байсан ч уг тоо давах нь тодорхой болоод байна. Мөн 147,934 хүн гэмтэж бэртээд байгаа аж. Сануулахад, хоёрдугаар сарын 6-нд уг орны зүүн өмнөд хэсэгт 7,7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Кахраманмараш хотын Пазаржик дүүрэгт газар хөдөлсний голомт 7 км гүнд байсан ба Хатай, Газиантеп, Килис, Османие, Малатья, Адыяман, Шанлыурф, Диярбекир, Адан, Кахраманмараш хот ноцтой сүйрээд буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ