Туркийн газар хөдөлснөөс 24,617 хүн нас бараад байна

 Туркийн дэд ерөнхийлөгч Ф.Октай "Сүүлийн үеийн мэдээллээр газар хөдөлснөөс 24,617 хүн хорвоог орхиод байна" гэж мэдэгдлээ. Өмнө нь тус улсын ЭМЯ-ны мэдээлснээр 22,327 хүн нас бараад байжээ. Түүнчлэн 80,278 хүн бэртсэн аж. Туркийн ерөнхийлөгч Р.Эрдоган "Энэ удаагийнх Мраморын тэнгисийн дүүрэгт 1999 онд болж, 18 мянгаад хүний амийг авч одсон газар хөдлөлтөөс гурав дахин их хүчтэй" гэж мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ