Монгол улсын эмнэлгийн баг 60 ГАРУЙ ХҮНД яаралтай тусламж үзүүлжээ
БНТУ-д ажиллаж буй манай улсын эмнэлгийн бүлэг хоёрдугаар сарын 10-ны өдөр орон нутгийн цагаар 08.30 цагт Цэргийн хоёрдугаар шатны хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэллээ.
Тэд энэ өдрийн 15.00 цагийн байдлаар 60 гаруй хүн, түүний дотор 10 орчим хүүхдэд үзлэг, оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлжээ.
Эдгээр эмчлүүлэгчдээс 11 хүний гар, хөл хугарч, бусад нь шокт орсон бас дотор эрхтний гэмтэл авсан байсныг эмчилж, зөвлөгөө өгсөн талаарх мэдээг хурандаа Ж.Сүх-Очир мэдээллээ.
Ийнхүү байгалийн гамшигт өртсөн тус хотод Монгол Улсын Төрийн далбаагаа мандуулсан Цэргийн хоёрдугаар шатны хээрийн эмнэлэгт ажиллаж буй эмч нарт талархал илэрхийлж, хандагчдын тоо эрс нэмэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ