Гадаад валютын нөөц 3.5 тэрбум долларт хүрч, 4.71 хувиар ӨСӨВ

Монголбанк өчигдөр /2023.02.09/ гадаад валютын дуудлага худалдаагаар 40 сая ам.долларыг 3504.53 төгрөгийн ханшаар нийлүүлжээ. Өнгөрсөн мягмар гарагт  /2023.02.07/ цахим талбарт 40 сая ам.долларыг 3498.37 төгрөгийн ханшаар нийлүүлсэн юм.

Тодотгоход, гадаад валютын албан нөөц 2023 оны 1 дүгээр сард 3 тэрбум 559 сая 600 мянган ам.долларт хүрч, өмнөх сараас 4.71%-иар өссөн. Монголбанк энэ оны нэгдүгээр сард  9 удаагийн дуудлага худалдаа зохион байгуулж, валютын нөөцөөс  нийтдээ 325 сая ам.доллар нийлүүлсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ