Газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 17,5 мянга даваад байна
"Газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 17,5 мянга давлаа" гэж Туркийн дэд ерөнхийлөгч Ф.Октай мэдэгдэв. Одоогийн байдлаар 17,674 хүн амиа алдаж, 72,879 хүн гэмтэж шархаджээ. Сүүлийн 24 цагт нурангиас 121 хүнийг эсэн мэнд гаргаж авсан аж. "Гамшигт нэрвэгдсэн хотуудад байгалийн хий, цахилгааны хангамжийг сэргээсэн ч урьдчилан сэргийлэх арга хэмжээний улмаас зарим газар боломжгүй байна" гэж тэр нэмж хэлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ