Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Ун томоохон хэмжээний цэргийн парад зохион байгуулахаар бэлтгэж байна

Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Ун арми байгуулагдсаны 75 жилийн ойн баярыг тохиолдуулан охиныхоо хамт цэргүүдэд зочлох үеэрээ цөмийн зэвсэгтэй цэргийнхээ “хязгааргүй хүч чадлыг” магтан дуулсан гэж тус улсын төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Тодруулбал Солонгосын мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, тэрээр охин Ким Жү Аэгийн хамт тодорхойгүй хугацаанд хуаранд зочилж, оройн хүлээн авалтын үеэр гаднын хүндрэл бэрхшээлийг үл харгалзан "Дэлхийн хамгийн хүчирхэг арми"-аа хадгалж үлдсэнээ цохон тэмдэглэсэн байна. 
Энэхүү айлчлал нь дайны бэлэн байдлыг сайжруулахад чиглэсэн байлдааны сургуулилтыг өргөжүүлэх үүрэг болгосны дараа болсон бөгөөд хиймэл дагуулаас авсан зургуудаас үзэхэд Ким Жон Унын засаглалыг алдаршуулах зорилгоор их хэмжээний цэрэг, ард иргэдийг оролцуулсан томоохон хэмжээний цэргийн парад зохион байгуулахаар бэлтгэж байгаа нь харагдсан байна. Хойд Солонгос нь зэвсгийн туршилтаараа дээд амжилт тогтоосон жил болж байгаа бөгөөд 2022 онд хөөргөсөн олон арван пуужинд Өмнөд Солонгос болон АНУ-ын эх газрын объектуудад цохилт өгөх зориулалттай цөмийн зэвсгийн хүчин чадалтай системүүд багтсан байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ