Б.Клинтон, Б.Ельцин хоёрын яриаг нууцын зэрэглэлээс гаргажээ

 АНУ-ын удирдагч асан Б.Клинтон, ОХУ-ын анхны ерөнхийлөгч Б.Ельцинтэй ярилцахдаа эргэн тойрныхон нь Зөвлөлтийн дараах орон зайг гол бас хамгийн аюултай, замбараагүй гэж нэрлээд байвал "ойр хамтын ажиллагаа" дээр ажиллахаа амлаж байжээ. АНУ-ын Үндэсний архивын нууцаас гарсан баримтуудын шинэ хэсэгт 1993 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр болсон тэдний ярианы хэсэг орсон аж. Б.Ельцин ёслолын ажиллагаанаас хэдхэн хоногийн дараа тангараг өргөсөн Б.Клинтонд баяр хүргэсэн байна. Тэр үед "Бид хамтдаа АНУ, ОХУ-ын хооронд хамгийн ойр хамтын ажиллагааг бий болгоно гэдэгт би итгэлтэй байна. Евроази хүнд хэцүү байгаа өнөө үед Вашингтон, Москва хоёр хамтарч ажиллах шаардлагатай байна" гэж Б.Клинтон хэлжээ. Мөн гуравдагч улсад нүүр тулсан анхны уулзалтыг зохион байгуулахаар тохиролцож.  Үүнээс гадна Б.Клинтон хоёрдугаар сарын 6-нд хоёр орны хамтын ажиллагааны хөтөлбөрийг үнэлж дүгнэхийн тулд ОХУ-ын асуудал эрхэлсэн мэргэжилтэн, дипломатч С.Толботтыг томилсноо Б.Ельцинд мэдэгдсэн байна. С.Толботт хоёрдугаар сарын 6-нд Төрийн нарийн бичгийн дарга асан К.Уорренд өгсөн өөр нэг мэдээллийн дагуу тэрээр ОХУ болон хуучин ЗСБНХУ-ын орон зайг "Дэлхий дээрх хамгийн том, улс төрийн хамгийн аюултай, эмх замбараагүй байдал" хэмээн нэрлэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ