Газар хөдлөлтөөс амьд үлдсэн Турк улсын иргэдэд хөлдөж үхэх аюул нүүрлээд байна
Бүгд найрамдах турк улсын өмнөд хэсэгт орших Адана хотод газар хөдлөлтөөс амьд үлдсэн иргэд ил гал түлэн дулаацаж өдөр хоногийг өнгөрүүлж байна. Тус хотод даваа гаригт газар хөдөлсөн бөгөөд хотын барилгууд ихэнх нь нурсан байна. Мөн Сиритэй хиллэдэг Хатай муж илүү хүнд нөхцөл байдалтай байгаа учир нь аврах баг тоног төхөөрөмжийн хүрэлцээгүйн улмаас нурангид дарагдсан иргэдийг гаргаж авч чадахгүйд хүрсэн. Иргэд газар дор төмөр балбаж, ямар нэгэн чимээ өгч аврал эрэн тусламж гуйсан байдалтай байна.
Хатай мужийн ойролцоо Кахраманмарас хотод нурангийн улмаас орон гэргүй болсон хүмүүсийн тоо бусад хотуудтай харьцуулахад өндөр байгаа юм. Орон гэргүй болсон иргэд дулаацахын тулд мөн л сүйрсэн барилгуудаас түлэх зүйлсийг цуглуулж гал түлсэн байдалтай байна. Амьд үлдсэн иргэд хөлдөж үхэхгүй байхын тулд жижиг түүдэг асаан тойрч суун тусламж хүлээсээр байна.
Эх сурвалж: BBC NEWS
СЭТГЭГДЭЛ БИЧИХ