Сирид 1250 хүн нас бараад байна
Сирид газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 1,250-д хүрч, 2000-аад хүн гэмтэж бэртсэн тухай эл улсын ЭМЯ мэдээллээ. Эрүүл мэндийн сайд Хасан Мухаммед аль-Габаш "1,250 хүн нас барж, 2,054 хүн бэртэж гэмтээд байна" хэмээн мэдэгджээ. Харин мягмар гарагт Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлснээр 1,500-аад хүн хорвоог орхин, 3,5 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн гэнэ. Одоогийн байдлаар нуранги цэвэрлэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ