Туркт амиа алдагсдын тоо 5,894 боллоо

"Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгдэж, 5,894-т хүрлээ" гэж Туркийн дэд ерөнхийлөгч Ф.Октай мэдэгдлээ.  1939 оноос хойш хамгийн хүчтэй буюу 7,8 магнитудын газар хөдлөлт тус улсад болсон билээ. 
 Ерөнхийлөгч Р.Эрдоган газар хөдлөлтөд нэрвэгдсэн арван хотод гурван сарын хугацаатай онц байдал зарласан бол өчигдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч С.Дюжаррик "Турк, Сирийн газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд НҮБ-аас 25 сая долларын хүмүүнлэгийн тусламж илгээнэ" гэж мэдэгдэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ