“Харанга”, “Никитон” хамтарсан тоглолт тун удахгүй
Домогт “Харанга” болон “Никитон” хамтлагийнхан гэгээн хайрын баяр буюу Валентины өдөрт зориулан “Зүгээр ээ, хайр аа” тоглолт хийх болжээ. Тоглолтод дуучин Ука буюу Д.Уламбаяр, Наки (Б.Нацагдорж), “Дижитал” хамтлагийн гишүүн Эрка (Г.Эрдэнэбилэг), залуу уран бүтээлч Ч.Мишээл нар оролцох аж. “Зүгээр ээ, хайр аа” тоглолт “UB palace”-т болох бөгөөд тасалбар нь 30, 40, 80 мянган төгрөгийн үнэтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ