В.Зеленскийг Европын холбооны дээд хэмжээний уулзалтад урьжээ
Хоёрдугаар сарын 9-10-нд Бельгийн нийслэл Брюссельд болох Европын холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалтад Украины ерөнхийлөгч В.Зеленскийг урьсныг Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель Баренд Лейтс мэдэгдлээ. Тэрбээр твиттер хуудастаа "Брюссельд удахгүй болох Европын холбооны дээд хэмжээний уулзалтад Украины ерөнхийлөгч В.Зеленскийг биечлэн оролцохыг урилаа" хэмээн "жиргэжээ". Үүний зэрэгцээ тэр, "Аюулгүй байдлын үүднээс нэмэлт мэдээлэл өгөхгүй" гэж мэдэгдсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ