Туркт бүхий л боломжоор туслахаа Ж.Байден мэдэгдэв

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден өчигдөр Туркийн тэргүүн Р.Эрдогантай утсаар ярихдаа тус улсад болсон аймшигт газар хөдлөлтийн үр дагаврыг арилгахад ямар ч тусламж үзүүлэхэд бэлэн буйгаа мэдэгджээ. Энэ талаар Цагаан ордон мэдээллээ. Түүнчлэн газар хөдлөлтийн дараах "эрэн хайх, аврах болон бусад ажиллагаанд Туркт дэмжлэг үзүүлэхээр түргэн шуурхай ажиллаж буй" америк мэргэжилтнүүдийн асуудлыг хөнджээ. Үүнд эмнэлгийн тусламж үзүүлэх, зайлшгүй шаардлагатай зүйлсийг хүргэх зэрэг багтах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ