Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 4900-д хүрчээ
Тасралтгүй 20 цаг ажилласны хүчээр нурангиас 7,840 хүн аварлаа" гэж Туркийн дэд ерөнхийлөгч Ф.Октай мэдэгдэв. Тус улсын зүүн өмнөд хэсэгт хоёрдугаар сарын 6-нд 7,7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Түүнчлэн 6,217 байшин нуржээ. Кахраманмараш хотын Пазаржик дүүрэгт болсон газар хөдлөлтийн голомт 7 км-ийн гүнд байсан ба Хатай, Газиантеп, Килис, Османие, Малатья, Адыяман, Шанлыурф, Диярбекир, Адан, Кахраманмараш хот ноцтой сүйрэлд сүйрэлд хүрээд байгаа аж. Сирийн Алиппо хотод газар хөдлөлтийн улмаас нурсан барилгад дарагдсан байсан нэгэн эмэгтэй хүүхдээ төрүүлж, хүүхдийг нь эсэн мэнд эх барьсан үйл явдлын видеог твиттер хуудаснаа нийтэлжээ. Харамсалтай нь, эх хүүхдээ төрүүлснийхээ дараа нас барсан байна. Туркт долоо хоног үндэсний гашуудал зарлаад буй.
Нэмэлт:
25,000 орчим аврагч ажиллаж байна Туркийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудын аврах ажилд 24,443 хүн оролцож байгаа аж. Энэ тухай тус улсын Онцгой байдлын газрын хэлтсийн дарга О.Татар мэдээлэв. Тэрээр "Янз бүрийн байгууллагуудаас эрэн хайх, аврах багууд оролцож байна. Бас сайн дурынхан бий. Бүс нутаг руу эрэн хайх, аврах багуудыг тогтмол илгээж байгаа" гэж онцолсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ