Конгод НҮБ-ын нисдэг тэрэг рүү халдлаа
Ням гарагт БНАКонго улсын зүүн хэсэгт үл мэдэгдэх этгээдүүд нисдэг тэрэг рүү буудсанаар нэг энхийг сахиулагч амь үрэгджээ. Энэ тухай Франс Пресс агентлаг төлөөлөгчийн газрын эх сурвалжаас эшлэн мэдээллээ. Нисдэг тэрэг орон нутгийн цагаар 15:00 цагийн үед тус улсын Хойд Киву мужийн төв Гома хот руу нисэхдээ халдлагад өртсөн аж. Талийгаач энхийг сахиулагч ӨАБНУ-ын иргэн байсан ба өөр нэг шархдагчийн биеийн байдлын талаар мэдээлэл алга. Харин НҮБ-ын төлөөлөгчийн газрын нисдэг тэрэг рүү хэн буудсан нь тодорхой болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ