Израилийн ерөнхий сайд Б.Нетаньяхуг заналхийлэгч мэдээллийг үгүйсгэв

 Израилийн ерөнхий сайд Б.Нетаньяху амь нас нь аюулд өртөж байна гэж үзэж буй бөгөөд сүүлийн үед албан тушаалтнуудыг өдөөн турхирсан хэрэг ихсэх хандлагатай байна. Тэрээр үүнтэй холбогдуулан хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг арга хэмжээ авахыг уриалав. "Ерөнхий сайд Нетаньяху болон түүний засгийн газрын сайдуудыг хөнөөх гэсэн Зеэв Разын уриалгад бид цочирдсон. 
ШАБАК (Аюулгүй байдлын ерөнхий алба) болон цагдаа нар Разагаас гадна ерөнхий сайдын эсрэг өдөөн хатгагчдыг нэн даруй баривчлах үүрэгтэй" гэж ерөнхий сайдын толгойлдог "Ликуд" намын хэвлэлийн алба мэдэгдлээ. Израилийн агаарын зэвсэгт хүчний нисэгч асан Зэев Раз нь өмнө нь өдөөн хатгасан, заналхийлсэн хэрэгт сэжиглэгдэж, байцаагдаж байсан аж. Тэр, цагдаад дуудагдсан болон аллага үйлдэх оролдлогын талаарх мэдээллийг үгүйсгэж буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ