Ромын пап Монгол, Энэтхэгт айлчлахаар төлөвлөж байна
РОМ. /AP/. Ромын пап Францис ирэх онд Энэтхэгт айлчлахаар төлөвлөж байгаагаас гадна, 2023 оны сүүлчээр Монголд айлчлах боломжийг судалж байгаа тухайгаа ням гарагт мэдэгджээ. Энэ нь Ромын папын хувьд Монголд хийх анхны айлчлал болох юм.
Францис Өмнөд Суданаас Италийн нийслэл Ром хот руу буцах нислэгийн үеэр айлчлалынхаа төлөвлөгөөний талаар танилцуулжээ.
Тэрбээр энэ оны наймдугаар сарын эхний долоо хоногт Дэлхийн залуучуудын өдрийг тохиолдуулан Португалын нийслэл Лисбон хотод айлчилж, есдүгээр сарын 23-нд Францын Марсель хотод хамба лам нарын хуралд оролцох аж.
Тийнхүү Ромын пап Марсель хотоос Монголыг зорьж магадгүй хэмээн хэлсэн байна. Мөн Энэтхэгт ирэх онд айлчлахаар төлөвлөж байгаагаа ярьжээ. Тэрбээр тус улсад 2017 онд айлчлахаар төлөвлөж байсан ч цуцлагдаж байжээ.
montsame.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ