Дубайн пентхаусын зарагдсан үнэ дээд амжилт тогтоов
Усан сан, есөн өрөөтэй тэрхүү пентхаус 3,5 мянган метр квадрат бөгөөд Жумейра дүүргийн Bulgari Light house-ын 28-р давхарт байрладаг.
Дубайд 2022 онд орон сууцын үнэ огцом өссөний зэрэгцээ тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн эрэлт ихээхэн нэмэгдсэн гэнэ. Тус бүр нь 10 сая доллараас илүү үнэтэй 219 байшин зарагдсан байна. Үл хөдлөх хөрөнгийн салбар нь Дубайн эдийн засгийн 3/1-ээс илүү хувийг эзэлдэг аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар өнөө жил тус улсад үл хөдлөх хөрөнгийн борлуулалт ноднингийнхоос давж магадгүй ба 2022 онд 56 тэрбум доллараар зарагдсан нь өмнөх жилтэй нь харьцуулахад 81 орчим хувиар илүү юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ