БНХАУ хариу мэдэгдэл хийлээ

  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Бээжинд айлчлахаа хойшлуулсанд ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны комиссын албаны дарга Ван И хариу мэдэгдэл хийв. Уг мэдээллийг тус улсын ГХЯ-ны цахим хуудаст нийтэлсэн байна. 
   "Бээжин ямар ч үндэслэлгүй таамаг, сүр дуулианыг хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгдсэн тэрээр Хятадын хариуцлагатай хандлагыг онцлон, олон улсын эрх зүйн хэм хэмжээг чанд мөрдөж ирснийг санууллаа. Өмнө нь Америкийн тэнгэрт Хятадын агаарын бөмбөлөг гарч ирсэнтэй холбогдуулж Бээжинд айлчлахаа хойшлуулахаар шийдсэн Э.Блинкен "Энэ явдал хоёр улсын харилцааны суурь бий болох боломжийг алдуулж байна" гэж цохон тэмдэглэжээ.  
   Хоёрдугаар сарын 3-нд Америкийн хойд хэсэг дээгүүр Хятадын тагнуулын бөмбөлөг гарч ирсэн тухай мэдээлсэн юм. Алеутын арлуудаас Канадын нутаг дэвсгэрээр дамжиж ирсэн уг бөмбөлгийг дараа нь Монтана мужийн Биллингс хотод суурьшсан хэмээн таамаглаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ