Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ногдол ашиг олгохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

"Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. 

Иргэн Г.Хажидмаа " “Нүүрсний хулгайтай холбоотойгоор 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд хүртээхийг шаардаж эхэлсэн. Гэвч ногдол ашгийг иргэдэд тараах асуудлыг судалж байгаа гэх хариу ирснээс өөр тоймтой шийдэл байхгүй байна. Тиймээс өдөр бүр УИХ, Засгийн газарт “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авах шаардлага хүргүүлнэ.

Цар тахалтай холбоотойгоор иргэдийн амжиргаа үнэхээр доройтсон.  Өнөөдөр Монголын нийт хүн амын 75 хувь нь ядуу амьдарч байна. Энэ 75 хувь нь санхүүгийн эрх чөлөөгүй амьдарч байна. ЭТТ-н 2021-2022 оны ногдол ашгийг цагаан сарын баярын өмнөөс иргэдэд олгох асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай өнгөрсөн долоо хоногт уулзсан. Мөн ЭТТ-н ногдол ашгийг олгохдоо иргэдээ ялгаж алгачлахгүйгээр Монгол Улсын хүн бүрд тэгш хэлбэрээр олгох ёстой. 

ХҮН намын төлөөлөл ногдол ашиг олгож болохгүй гэж байна. Тэгвэл ногдол ашиг авахгүй гэж байгаа хүмүүсийн нэрсийг бүртгэж аваад тухайн мөнгийг төсөвт хий. Ногдол ашиг хэрэггүй гэж битгий хэл. Монгол Улсын ядуурал шорон, шархад хоёрыг дүүргэж байна" гэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ