Украинд Япон 170 сая доллар хуваарилав
Японы Засгийн газар Украинд чухал дэд бүтцийг нь сэргээхэд зориулж 170 сая долларын буцалтгүй тусламж үзүүлсэн тухай Украины Засгийн газрын цахим хуудаст мэдээлжээ. Тэнд "Японы Засгийн газар сэргээн засварлахад зориулж Украинд 170 сая доллар хуваариллаа. Энэ хөрөнгө оруулалтыг яаралтай сэргээн босгох төслүүдийг хэрэгжүүлэх, ялангуяа чухал дэд бүтцийг сэргээхэд зарцуулна" хэмээн дурдсан аж.
Хоёр улсын буцалтгүй тусламжийн гэрээ байгуулахад Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн уг мөнгийг Украиныг сэргээхэд зориулж, Японы бараа, үйлчилгээ худалдан авахад зарцуулна гэдэгт найдаж буй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ