О.Мөнхжин нарын Их бит ХХК-ийн удирдлагууд whitepaper-аа зөрчин нууцаар койн нийлүүлэн борлуулж 3.4 сая ам.долларыг гадаад улсын FTX бирж рүү гаргажээ.
Гадаадын зал зээлээс мөнгө олж долларын саятан болсон хэмээн цахим хуудастаа нийтлэн олонд танигдсан О.Мөнхжин нарын Их бит ХХК-ийн удирдлагууд whitepaper-аа зөрчин нууцаар койн нийлүүлэн борлуулж 3.4 сая ам.долларыг гадаад улсын FTX бирж рүү гаргажээ.
Тодруулбал цагдаагийн байгууллагаас “IHC” койны хэрэгт тус койныг зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн гэх , О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж байна. Эдгээр нэр бүхий удирдлагууд нь “Их Бит” ХХК-ийн 25 хувийн хувьцааг өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр дотоодын биржүүдэд нээгдсэн дансыг ашиглан нууцаар койн нийлүүлж, түүнийгээ худалдан борлуулсан нь тогтоогдсон.
Тэгвэл О.Мөнхжин нь өөрийн төрсөн эцэг Ц.Отгонбаатарын нэр дээр 846 сая, хадам эх Б.Энхтуяагийн нэр дээр 540 сая, эхнэр Н.Цолмонгийн нэр дээр 446 сая, хадам эгч Н.Солонго, Н.Ариунаа нарын нэр дээр 50 сая ширхэг койн. Б.Эрхэмбаяр нь хүргэн дүү Г.Ганбатын нэр дээр 125 сая ширхэг, Б.Гантиг нь хамаарал бүхий этгээд Л.Мягмарсүрэнгийн нэр дээр 100 сая ширхэг, буюу нийт 12 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 2,2 тэрбум ширхэг IHC койн оруулан ирж бирж рүү гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ